“Эзэнтэй Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 7 хоногт хийгдсэн ажил үйлчилгээ
2014 оны 6 сарын 16
Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс "Эзэнтэй Монгол" хөтөлбөрийн нийтийг хамарсан ажлын хүрээнд 2014 оны 06 дугаар сарын 10-нд Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нийтийн эзэмшлийн гудамж талбайд хорооны зүгээс цэвэрлэгээ, тохижилт, ногоон ажил хийх хүсэлтийг дэмжиж, тус хорооны 15 иргэнээр ажлыг гүйцэтгүүлж ажилласан байна. Эзэнтэй Монгол хөтөлбөрийн ногоон ажлын хүрээнд Дүүргийн ажил хөдөлмөр эрхлээгүй 60 иргэнийг орлогоор дэмжих зорилгоор агро парк /ОНӨААТҮГ/-д 7 га талбайд ногоо тариулах ажлыг эрчимжүүлж, ажиллах иргэдэд мэдээ, мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
ХӨДӨЛМӨРИЙН ХЭЛТЭС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4482
0 эможи