Нийслэлийн тээвэр дүүргийн прокурор цагдаагийн удирдах ажилтны зөвлөгөөн боллоо

2014 оны 6 сарын 16

Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн хүрээнд Шүүхийн тухай хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Тахарын албаны тухай хуулиуд шинээр батлагдан гарч хэрэгжиж байгаа билээ.

 

  Тус хуулиудыг хэрэгжүүлэх явцад зарим бэрхшээл анхаарах асуудлууд гарч байгаа талаар иргэд олон нийт санаа бодлоо илэрхийлж байгааг харгалзан нийслэл тээвэр дүүргийн порокурор, цагдаагийн байгууллагын хувьд энэ талаар цаашид хэрхэн ажиллах, шийдвэрлэвэл зохих ямар асуудлууд байгааг тодорхойлох зорилгоор удирдах ажилтны зөвлөгөөнийг 2014 оны 6 дугаар сарын 18-ны өдөр УЕПГ-т зохион байгуулж хийлээ.

Хуулийн байгууллагуудын ажилтнуудын сахилга хариуцлага хангалтгүй, эрүүгийн хэргийг удаан хугацаагаар шалгаж иргэдийг хохироодог, иргэдийн өргөдөл гомдол хүсэлтэд хайхрамжгүй ханддаг, хуулийн ажилтныг ёс зүйг зөрчдөг зэрэг шүүмжлэлүүд  олонтаа гарч  байгаагийн шалтгаан нөхцлийг арилгах ажилтнуудынхаа сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар хэрхэн ажиллах, энэ талаар бодлогын шинжтэй авч хэрэгжүүлэх арга хэмжээ зорилтоо тодорхойлоход зөвлөгөөний үйл ажиллагаа чиглэгдсэн байна.

Зөвлөгөөнд Хуулийн байгууллагын ажилтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаарх асуудлууд" сэдвээр Улсын Ерөнхий Прокурорын туслах МШАТХХХ-ийн дарга Е.Сагсай, "Прокурорын цагдаагийн байгууллагын  үйл ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудал" сэдвээр  ЦЕГ-ын ГТТГ-ын МШАДҮМг-ын  МДШХ-ийн дарга , цагдаагийн хурандаа Б.Даваадорж нар итгэл тавьж хэлэлцүүлсэн бөгөөд зөвлөгөөнийг  үйл ажиллагааг  орон нутагт онлайн сүлжээгээр  хүргэж аймгийн прокурор  цагдаагийн газрын удирдлагуудыг мөн оролцуулсан байна.

Тус зөвлөгөөнөөр шинээр батлагдан гарсан хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй зарим бэрхшээл асуудлуудыг нэгдсэн ойлголт, үйл ажиллагаагаараа шийдвэрлэж байх талаар чиглэл удирдамж өгөгдснөөрөө энэхүү зөвлөгөөн чухал ач холбогдолтой болсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4479
0 эможи
keyboard_arrow_up