Харваачдад олгох шагналын хэмжээ нэмэгдлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн бямба гаригт болж, 30 гаруй асуудлыг хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Түүн нэг нь Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилж, “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт орууллаа. Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25.0 /хорин таван сая/ төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрлөө.