Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 6 сарын 16

08:00 цагаас Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн Хангарьд ордны 14 давхарт болно.

 

Зөвлөгөөнөөр цаг үеийн асуудлаар болон зарим дүүргийн Засаг дарга нар тулгамдаж буй асуудлаа танилцуулна. Утас:  91040607

09:00 цагаас Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт  ХЭҮК-ын байрны 514 тоотод эхэлнэ.

10:00 цагаас Нийслэл, тээвэр дүүргийн цагдаа прокурорын удирдах ажилтнуудын зөвлөгөөн Улсын Ерөнхий Прокурорын Газарт болно. Утас: 94949458

10:00 цагаас Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсүүд хамтран харилцагч ажил олгогчдод зориулсан сургалт-зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна. Зөвлөгөөн  Монголын Хүүхдийн ордны танхимд болно.

11:00 цагаас Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв дээр орон нутгийн замд гарч байгаа зам тээврийн ослын талаар болон зам тээврийн ослыг бууруулах чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30-цагаас "ДЦС-3”-ын 50 МВт-ын өргөтгөлийг хүлээн авах ёслолын үйл ажиллагаа болно. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эрчим хчүний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар болон албаны бусад хүмүүс оролцоно. Энэ ёслолыг сурвалжлах сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг 10:15 цагт Соёлын төв өргөөний хойд талд, Туушин зочид буудлын өмнөх талбайгаас автобусаар авна. Утас: 99773800, 88008516

12:00 цагаас Туркийн Элчин сайдын яамны ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор Туркийн иргэний агаарын тээврийн “Туркиш Эйрлайнз” авиа компани, “Айдинер” груп, “216 япи” барилгын компани болон “Кемпински Хаан Палас”-тай хамтран Туркийн өдрүүдийг зохион байгуулах гэж байгаа талаар Туркийн Элчин сайдын яамны хурлын танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.

13:00 цагаас  Сэжигтнийг баривчлах, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих, хорьж мөрдөх хугацааг сунгах, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхэд хяналт, шалгалт хийж, үр дүнг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги, Улсын ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаатай  очиж танилцана.

13:45-16:00 цагийн хооронд НҮБ-ын байранд Барилга, хот байгуулалтын яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Хотын тогтвортой хөгжлийн бий болгох нь" сэдэвт хөгжлийн хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгийг нээж НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Сезин Синаноглу, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар үг хэлэх бөгөөд Монгол улсад айлчилж буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн шадар туслах бөгөөд, НҮБХХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Ноён Хаолянь Шу оролцож илгээлтээ хүргэнэ. Утас:  99135393

15:30 цагаас АНУ-ын Монгол судлаач, нэрт дипломатч, доктор Алиша Камп, Жон Хопкинсийн Их сургуулийн Зүүн Хойт Ази судлалын Рейсэрхаурын төвийн Япон судлалын салбарын захирал, профессор Кент Кадлер нар 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн  “Шинэ Евро-Ази ба Монгол Улсын үүрэг” сэдвээр лекц уншина. Лекц ШУА-ийн Хүрээлэнгүүдийн II байрны хурлын танхимд болно. Утас: 99006793

16:00 цагаас ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи 2014 ОУ-ын үзэсгэлэнгийн хаалт  МҮХАҮТанхимын үзэсгэлэнгийн танхимд болно. Утас: 99020785

18:00 цагаас УИХ-аар хэлцэгдэж байгаа Газрын тухай багц хуулийн төслүүдийг эсэргүүцэж, буцаан татахыг шаардаж байгаа иргэд   Чингисийн талбайд жагсаал хийнэ.

18:00 цагаас "Миний Хайр" киноны нээлт Тэнгис кинотеатрт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4464
0 эможи
keyboard_arrow_up