Наадмаар тав хоног амрах хуулийг төслийг өргөн барина

2014 оны 6 сарын 15

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр боллоо.  Хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцсэн. Хэлэлцсэн асуудлын дунд наадсаар гурав биш таван өдөр амардаг болох тухай хэлэлцсэн байна. 
Тодруулбал, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт  оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна.  Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна.
Уг хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлсний дараагаар  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм.  Улмаар  байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар асуудлыг хэлэлцэнэ.  Хэрвээ асуудлыг  бүх шатанд баталбал   бид Үндэсний баяр наадмаар гурав биш таван өдөр амардаг болох юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4458
0 эможи
keyboard_arrow_up