О.Магнайгийн санаачлагаар Кубын хувьсгалч Не Геверагийн төрсөн өдрийн маргааш тэмдэглэнэ

2014 оны 6 сарын 13

Шударга өрсөлдөөн хэрэглэгчиййн төлөө газрын дарга О.Магнайгийн санаачилгаар маргааш буюу энэ сарын 14-ний өдөр Кубын хувьсгалч Че Геверагийн төрсөн өдрийг Монголд анх удаа тэмдэглэхээр боллоо. 20-р зууны алдартай хүмүүсийн нэгд зүй ёсоор тооцогддог түүний төрсөн өдрийг Кубд нас барснаас нь хойш тэмдэглэж байгаа бөгөөд мөн Латин Америкийн улсууд, АНУ зэрэг бусад улс орнуудад ч тэмдэглэж иржээ. Маграаш болох  төрсөн өдрийн баярт зориулж Монголд Че Геверагийн амьдрал тэмцлийг харуулсан фото зургийн үзэсгэлэн, Кубын үндэсний онцлогийг харуулсан үдэшлэг зэрэг үйл ажиллагаанууд зохиогдох юм байна. Уг баярт Куб улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Омар Марреро,  Кубын алдарт дуучин Эдуарде Соса гэх мэт тухайн улсын нөлөө бүхий хүмүүс оролцоно. О.Магнай уг төрсөн өдрийг тэмдэглэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Монгол улсад маань үзэл санаа, зарчим гэдэг зүйл үгүй болж байна, албан тушаал, мөнгөөр хэмжигддэг болсон одоогийн нийгэмд залуучууддаа Че Геверагийн дайчин тэмцэгч, үзэл санааныхаа төлөө  бат зогсож чаддаг гайхалтай чанараас нь үлгэр дуурайл аваасай гэж хүссэндээ  зохион байгуулж байгаа” гэдгээ мэдэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4443
0 эможи
keyboard_arrow_up