Монгол бичгийн шалгалтаар ЭЕШ эхэлнэ

2014 оны 6 сарын 13

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш орон даяар Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ.

Өнөө жилийн ЭЕШ-ын онцлог бол Монгол хэл, бичгийн шалгалтыг бүх шалгуулагчид өгч байгаа явдал юм. Энэ нь эх хэлний боловсролын чанар, хэ­рэг­лээ, харилцааны түв­шинг тогтоох, дархлааг сайж­руулах зорилготой бөгөөд энэ жил анх удаа авч байгаа учраас босго оноо тогтоогоогүй. Шалгуулагчид Монгол хэл, бичгийн шалгалтыг өгснөөр сонгосон бусад хичээлийн шалгалтаа өгөх эрхтэй болно.

Ерөнхий боловсролын сургууль төгссөн 32943 сурагч, өмнөх жилүүдийн төгсөгч 5839 хүн, нийт 38.332 шалгуулагч оролцохоор бүртгүүлжээ.

Шал­гуулагч нь шалгалтын байранд шал­галт эхлэхээс цагийн өмнө очих ёстой. Ингэхдээ ир­гэний үнэм­лэх, бүрэн дунд боловс­ролын гэрчилгээ, бүрт­гэлийн хуу­дас, суудлын хуваарь зэргийг бүрдүүлэн авч очих шаардлагатай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4433
0 эможи
keyboard_arrow_up