“Гадаадын боловсрол” ОУ-ын тэтгэлэгт үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ

2014 оны 6 сарын 13

Blue Sky Tower-ын гурван давхарт “Гадаадын боловсрол” ОУ-ын тэтгэлэгт үзэсгэлэн өнөөдөр нээлтээ хийлээ. Энэхүү тэтгэлэгт үзэсгэлэн зургаадугаар сарын 13-15-ны хооронд үргэлжлэх юм. Арван орны 20 байгууллага оролцож буй уг арга хэмжээнд нийт 80 орчим их сургууль албан ёсоор нэгдэж, сурах хүсэл эрмэлзлэлтэй оюутан, залууст 50-100 хувийн тэтгэлэгт хамрагдах боломжийг олгож байна.

Тодруулбал, уг арга хэмжээнд оролцож буй сургууль тус бүр өөрсдийн танилцуулгыг олон нийтэд хийхээс гадна тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй залуус Австри улсын Венийн их сургууль, БНХАУ-ын Эмзүйн технологийн сургууль, Тайвань улсын Трансворлд их сургууль, Кипр улсын их сургууль, Ши-Ан зам харилцааны их сургууль, Харбины технологийн сургууль зэргээс сонгон суралцах боломжтой юм.  

Нэмж хэлэхэд, Тайвань улсын Трансворлд их сургуулийн хувьд хаалтынхаа үйл ажиллагаан дээр нэг хүүхдэд 100 хувийн тэтгэлэг,  дөрвөн хүүхдэд 50 хувийн тэтгэлэг олгохоор болжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4430
0 эможи
keyboard_arrow_up