Байгалийн чулуун зам эхнээсээ ашиглалтанд орлоо
Гандангийн хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуур, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбогдох байгалийн чулуун зам ашиглалтанд орлоо. Энэ жилд есөн чиглэлд байгалийн чулуугаар авто зам төлөвлөж байгаагаас нэг нь тус зам юм.
Замын ажлыг “Эко тогтоол” ХХК ажиллаж, өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хоёр урсгалтай байгалийн чулуун замтай танилцлсан байна. Уг зам нь тухайн хороолол дунд үүсдэг замын ачааллыг бууруулахад чухал ач холбогдолтой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Мөн байгалийн чулуун хучилттай зам нь чанарын хувьд эдэлгээ сайтай, удаан ашиглагдаж борооны усыг шингээж нэвтрүүлэх, шугам сулжээний шинэчлэл хийхдээ зам эвдэлгүйгээр хийх, Түүнчлэн заавал зун цагт хийлгүй, хүйтэн сэрүүнд ч хийх боломжтойгоороо онцлогтой юм байна.