Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 13

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, юу хэлсэн талаар танд хүргэж байна.  /2014.06.04 - 06.11/

 

УНТЭ-ийн Цусны эмгэг судлалын тасгийн дарга, туслах профессор Б.Хишигжаргал: Үүдэл эсийн эмчилгээгээр олон төрлийн өвчнийг анагаах боломжтой

Одоогоор бид цусний үүдэл эсийг шилжүүлж авч байна. Үүнээс гадна холбогч эдийн үүдэл эс, мезенхимийн гээд олон төрлийн үүдэл эс бий. Дэлхийн анагаах ухаанд үүдэл эсийн эмчилгээ ямар түвшинд хөгжсөн бэ гэхээр үүдэл эсийг лабораторын нөхцөлд сонгомлоор ургуулж, улмаар тархи, уушиг, бөөр, элэг зэрэг бүх эрхтнийг үүдэл эсээс гаргаж авах хэмжээнд хүрээд байна. маш олон оронд энэ төрлийн ихэвчлэн үүдэл эсээс янз бүрийн эрхтэн эсвэл эсүүд гаргаж авсан нээлтүүд байх жишээтэй. Энэ технологи цаг хугацааны эргэлтэд улам сайжирна. Ингэхээр хүн бүрийг бараг шинээр “бүтээх” хэмжээнд хүрэх юм. Эрхтэн шилжүүлэн суулгахын тулд донор заавал хэрэгтэй болдог. Эндээс тохирох тохирохгүй гэх мэт олон асуудлууд гардаг. Харин өөрийнх нь эсийг ургуулах учир ямар ч асуудал тулгарахгүй гэсэн үг. Тэгэхдээ иргэд нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Бидний хийсэн энэ эмчилгээ бол зөвхөн цусний үүдэл эсийг ялган авч, дахин суулгаад өвчнийг нь эмчлэх юм. /Зууны мэдээ 2014.06.05 Нүүр 13/

“Ди Жи Би” ХХК-ийн менежер С.Номин-Эрдэнэ:  БНСУ-ын хавдрын төв эмнэлэг Монголчуудад хөнгөлттэй үнээр үйлчилнэ

Солонгосын Хавдрын Улсын төв эмнэлэг нь “Цацраг туяан эмчилгээ судалгааны институт” нэрээр 1963 онд анх байгуулагдсан. Солонгосын №1 хавдрын мэргэжлийн эмнэлэг бөгөөд Азид төдийгүй дэлхийд тэргүүлдэг хавдар судлал, цөмийн анагаах ухааны төв байгууллага юм. Манай эмнэлэг Сөүл хотод байрладаг ба нийт 18 хавдрын төвийг ажиллуулан эмчлүүлэгч тус бүрт тохирсон тусгай оношлогоо эмчилгээ, үйлчилгээг хагас зуун жилийн турш өндөр түвшинд хийж гүйцэтгэж ирсэн. “Ди Жи Би” компани маань “Солонгосын Хавдрын Улсын төв эмнэлэг”-ийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газраар ажиллаж байгаа бөгөөд Монгол иргэддээ чанартай хямд үйлчилгээ үзүүлэх боломжийг олгохын төлөө ажиллаж байна. ингэснээр манай Монголчууд тус эмнэлэгт хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаа юм. Хавдрын эс нь маш хурдан хуваагддаг учир цацрагийн үйлчлэлд маш эмдэг байдаг. энэ шинж чанарыг ашиглан туяагаар хавдрын эсийг устгах, тархалтыг зогсоох эмчилгээ хийж байгаа бөгөөд эмчилгээний үр дүн өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. /Зууны мэдээ 2014.06.05 Нүүр 13/

 Хан-Уул дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжил, хамгааллын асуудал хариуцсан орлогч дарга Д.Азжаргал: Эрүүл мэндийн хамгааллын хүрээнд ирээдүйн эрүүл эхийг бэлтгэнэ

Хүүхэд хамгааллын ажлаар хийж байгаа дараагийн томоохон ажлын нэг нь хүүхдийг эхийн хэвлийд байхад нь хамгаалах, эмчлэх, ургийн гажгийг эрт илрүүлэх үүднээс жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан 4D эхо бүхий өнгөт эхо байгуулахаар төлөвлөсөн. Тэнд эхчүүд үнэ төлбөргүй оношлуулах, эмчлүүлэх үүд хаалга бүрэн нээгдэнэ.

/Нийслэл таймс 2014.06.06 Нүүр 5/

 

 

 

 

 

Хөх хотын анагаах ухааны их сургуулийн харъяа нэгдүгээр эмнэлгийн Туяаны тасгийн эрхлэгч Жиа Юү Линг: Анагаах ухаан хорт хавдрыг бүх шатанд эмчилдэг болчихлоо

Анагаахын шинжлэх ухаан хорт хавдрыг бүрэн эмчилдэг болсон. Хорт хавдрууд дундаас хөхний, хамрын хөндийн, тархины, умайн хүзүүний хорт хавдрыг сайн эмчилдэг босон. Энэ бол ололт. Гэхдээ өвчин ямар шатанд байгаагаас бүх зүйл хамаарна. Сүүлийн шатандаа буюу бүх биеэр үсэрхийлсэн байвал хэцүү. Мэдээж хэрэг эрт мэдэх тусмаа эдгэх магадлал өндөр болдог. Хорт хавдар эхний шатандаа барагтай л бол зовиур өгдөггүй. Тиймээс нэгдүгээр шатанд мэдэх нь ховор. Гэнэт бие муудаад эмнэлэгт хандахад хорт хавдрын сүүлийн шатанд орсон байх нь олон. Манай тасагт голдуу дундаас дээш, сүүлийн шатандаа орсон хүмүүс ирж эмчлүүлдэг. Хэрэв хорт хавдрыг эрт илрүүлж эмчилгээгээ хийвэл эерэг үр дүнд хүрдэг. /Өдрийн сонин 2014.06.04 нүүр 1/

 

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4408
0 эможи
keyboard_arrow_up