Монголын аялал жуулчлалыг Австралид сурталчлав

2014 оны 6 сарын 13

Австралийн аялал жуулчлалын компаниуд, аялал жуулчлалын агентуудад зориулан “Introducing Mongolia” нэртэй эх орныхоо аялал жуулчлалын салбарыг сурталчилсан арга хэмжээг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ-нд зохион байгуулав.

Арга хэмжээний үеэр Монголын соёл, зан заншил, байгаль, аж ахуй, Наадамын баярыг харуулсан богино хэмжээний видеог үзүүлж Монгол үндэсний хоолоор үйлчилж, Mongolian Experience ХХК-ийн захирал Б.Гансүх, Австралийн Eastern Travel/Russian Travel Centre компанийн маркетингийн албаны дарга М.Тонкин нар монголтой холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийхээ талаар танилцуулж Монголын аялал жуулчлалын онцлогоос хуваалцав. Мөн хүрэлцэн ирсэн зочдоос азтанг шалгаруулж ЭСЯ-ны гарын бэлгийг гардуулав.

Монгол Улсаас Австрали Улсад суугаа Элчин сайд Р.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол бол аялж жуулчлахад үнэхээрийн өвөрмөц бөгөөд сонирхолтой газар. Нэг удаа очоод үзсэн байхад та бүхэнд хэзээ ч мартагдашгүй дурсамжийг үлдээнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.

Тус арга хэмжээнд  Австралийн аялал жуулчлалын  Flight Centre, Harvey World Travel, Weston Cruise, Maria Slate, Capital Travel, Cruiseabout, Jetset Southlands, Students Flights, Escape Travel, Reis and James Travel Associates and Active Travel зэрэг томоохон 20 гаруй компаниудын төлөөлөгчид  оролцов. Тус арга хэмжээг Монгол Улсаас Австрали Улсад суугаа ЭСЯ болон Сидней хотноо байрладаг Австралийн Russian Travel Centre компанитай хамтран зохион байгуулжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4400
0 эможи
keyboard_arrow_up