БНХАУ-тай хамтран Хэрлэн барсын туйрыг сэргээн засварлахаар боллоо

2014 оны 6 сарын 13

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын яам БНХАУ-ын Соёлын өвийн удирдах газар хооронд Хэрлэн барс туурыг сэргээн засварлах хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулж, гарын үсэг зурах үйл ажиллагаа өчигдөр боллоо.

 

Гарын үсгийг ССАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл,  БНХАУ-ыг төлөөлж БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны улс төрийн зөвлөх Xang Qingdong нар үзэглэсэн бөгөөд ийнхүү гарын үсэг зурж баталгаажсанаар засварын ажил эхэллээ.

 Төв Азийн бүс нутагт цорын ганц үлдсэн Киданы үеийн дурсгал, Хэрлэн барс хотын туурь цамхаг нь МЭ IX зууны үед хүчирхэгжиж байсан Kидан гүрний үетэй холбогддог. Тэр үед Киданчууд нийслэл хотоо байгуулахаар шаваа тавих үед нь нутгийн хүмүүс бараар далайлган айлгаж буцааж байсан домогтой.

Уг хэлэлцээрийг байгуулснаар  Хэрлэн барсын туурыг сэргээн засварлаад зогсохгүй цаашид Монгол, Хятад хоорондын соёлын салбар дахь хамтын ажиллагаа улам өргөжих ач холбогдолтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4397
0 эможи
keyboard_arrow_up