Монголын чөлөөт ахмадын холбооноос мэдээлэл хийлээ

2017 оны 6 сарын 02

Монголын чөлөөт ахмадын холбооноос ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 

Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан "Манай улс 2012 оноос хойших сонгуулийн дүнгүүдийг хар машинаар тоолж эхэлсэн. Хар машины тооллогоос болгоомжлох, холбогдох мэдээллийг манай байгууллагаас 2012 оны 4-р сард хэвлэлийн хурал хийж, олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэж байсан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа МАН-аас хар машинаар биш гараар тоолох санал дэвшүүлж, хар машины дүрсийг шатааж, жагсаал цуглаан зохион байгуулсан. 2016 оны сонгуулиар хар машины ачаар төрийн эрх мэдлийг хуул бусаар авах ажлыг эртнээс төлөвлөн зохион байгуулж, ҮХ-ийн 16.9-т заасан иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдаж, сонгогчдын сонголтыг луйвардаж, Монгол улсын бүрэн эрхт байдал ҮХ-ийн1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, ҮХ-ийн 3.2-т заасан төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно гэсэн заалтуудыг шууд санаатайгаар зөрчсөн байгааг М.Энхболд, Ц.Сундуй, Ганбаатар нарын дуу хоолой байх магадлал бүхий 90 минутын бичлэгээс өөрийн хоёр чихээрээ 2017.05.31-ны өдөр сонслоо. 

Ц.Сундуйгийн яриагаар: 2013 оны сонгуулийн хар машинд тусгай баг оролцуулсан, хар машинаар сонгуулийн дүн янзалсан нөхөд айгаад байсан тэгэхээр нь утсаар яриад зогсоосон, хуулийн хамгаалалттай бол бид нар зоригтой хийнэ, Германы том компани хууль зөрчөөд хийе гэвэл аймаар юм хийнэ, үнэ өртөг нь өндөр, олон улсын эрхтэй баг ажиллана. Энэ нөхдүүдтэй гэрээ байгуулсан байгаа том компани, дэлхийн аль ч өнцгөөс орно, бид уулзаж ярилцсан гэдгээ хэлж байна. М.Энхболд яг л энэ чиглэлээр надтай уулзсан Герман мөн үү? гэж лавлан тодотгож байна. Герман улс 80 сая хүн амтай ч сонгуулиа гараар тоолдог. Төрийн эрхийг хууль бусаар авсан төгссөн гэмт хэрэгт хууль хяналтын байгууллага хариуцлага тооцох нь лавтай.

Хар машинаар ерөнхийлөгчийн сонгуулийг явуулбал дэлхийн аль ч өнцгөөс сонголтыг луйвардахаар тохирсон нь нотлох баримттай болсон тул Ерөнхийлөгчийн сонгуулийг уламжлалт аргаар зохион байгуулж, ГАР ТООЛЛОГООР сонгуулийн дүнг гаргахаар хуульчлахыг УИХ-ын 76 гишүүнд, СЕХ, ҮХЦ, МУ-ын ҮАБЗ-өөс хатуу шаардаж байна.

Сонголтоо луйвардуулсан бүх хохирогчид сонголтоо давтан луйвардуулахгүйн тулд 24 хоногийн дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийг уламжлалт аргаар явуулж дүнг гар тооллогоор гаргах шаардлагыг дэмжиж, төрийн эрхийг хууль бусаар авсан гэмт хэргийг таслан зогсоохын тулд үндэсний хэмжээнд хүчээ нэгтгэхийг уриалж байна" гэлээ. 

Ахмадын чөлөөт холбооны орон нутаг хариуцсан тэргүүн Х.Амгаланбаатар "Нийт сонгогчид тойрогт хуваагдахгүйгээр, бүх ард түмний оролцоотой явагддаг Сонгууль бол Ерөнхийлөгчийн сонгууль байдаг.

Энэ сонгууль намуудын сонгууль биш, нэр дэвшилт нь намаас гардаг хуулийн зохицуулалттай боловч Монгол улсын тусгаар тогтнол хувь заяаны төлөөх монголчуудын хариуцлагын сонгууль учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хар машинаар тоолох боломжгүй болсон байна. 2016 оны УИХ-ын сонгуулийн гэмт хэрэг давтагдана. Ерөнхийлөгчийн сонгуулийг уламжлалт аргаар явуулж дүнг гараар тоолохыг хуульчилсны дараа УИХ завсарлах ёстой. УИХ-ын дарга М.Энхболд 2017.05.31-ны өдөр УИХ-ын индрээс хариуцлагагүй байдлаа аргалах гэдгээ болъё, хариуцлага тооцдог хэвшилтэй болгомоор байна гэж хэлсэн. Тийм учир энэ байр сууриа нотолж, Ерөнхийлөгчийн сонгуулийг уламжлалт аргаар явуулж, гар тооллогоор сонгуулийн дүнг гаргах хуулийн зохицуулалтыг батлах шаардлага хүргүүлж байна" гэв.  

Гэрэл зургийг mpa.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43941
0 эможи
keyboard_arrow_up