Монголын анхны хиймэл дагуул хөөргөх хугацаа хойшлогдлоо
Монголын анхны хиймэл дагуул Мазаалайг өнөө өглөө хөөргөхөөр товлосон байсан ч хойшлогдож, зургадугаар сарын 4-ний өглөө 05:30 цагт /Улаанбаатарын цагаар/ хөөргөхөөр болжээ. Ийн хойшлогдсон нь бороо орсонтой холбоотой гэнэ.
Ингэснээр хиймэл дагуул АНУ-ын Флорида мужийн Кеннеди сансрын төвөөс SpaceX компанийн Falcon 9 пуужингийн CRS-11 дугаарт нислэгээр Олон Улсын станцад хүргэгдэнэ. Энэхүү хиймэл дагуулыг МУИС-ийг баг “Birds” төслийн хүрээнд бүтээгээд байна.
Хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж төслийн багийнхан тодотгож байна.