Цахилгаанаар ажилладаг “Elec City”автобус худалдаанд гарна

2017 оны 5 сарын 25

Ирэх онд дан цахилгаанаар ажилладаг автобусыг дотоодын зах зээлд гаргахаар төлөвлөж байгаагаа Өмнөд Солонгост автомашины борлуулалтаараа тэргүүлэгч “Hyundai Motor” компани өнөөдөр мэдэгдлээ.

Тус компани дан цахилгаанаар ажилладаг “Elec City” автобусыг 2010 оноос зохион бүтээж эхэлсэн байна. 256 кВт/ц батарейгаар ажиллах энэ автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 290 км замыг туулах аж.

“Elec City” автобусыг худалдаанд гаргаснаар 2020 он гэхэд борлуулалт нь 30 хувиар нэмэгдэнэ гэж тус компани найдаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43835
0 эможи
keyboard_arrow_up