Railbus замын ачааллыг бууруулж чадаж байна уу? эсвэл...

2014 оны 6 сарын 12

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт-Амгалангийн чиглэлд явуулж эхэлсэн байгаа. Улмаар Хотын дарга хийгээд Зам тээврийн яамны холбогдох хүмүүс  “Railbus” явж эхэлсэнээр замын ачаалал эрс буурна гэх судалгааг гаргаснаа онцолж байсан. Гэвч “Railbus” явж эхэлснээр замын ачаалал, түгжрэл буурах биш эрс нэмэгдэж байгааг иргэд хэлж байна. Учир нь галт тэрэг явах бүрт зам хаадаг. Ингэснээр тухайн орчинд түгжрэл үүсч иргэдийг бухимдуулж байгаа юм. Нэн ялангуяа Хан-Уул дүүрэгт барилгажилт их явагдаж иргэд ихээр төвлөрөх болсон энэ үед Замын цагдаагийн уулзварт өдөрт хэд хэдэн удаа түгжрэл үүсч энэ түгжрэлээс зайлхийх гэсэн жолооч нар тэртээ тэргүй ачаалалтай байдаг  Энхтайваны гүүрний ачааллыг улам нэмэгдүүлж Энхтайваны гүүр ч түгжрэх болжээ.

Тэгэхээр  албаныхан түгжрэлийг бууруулах дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй. Тийм ч үүднээс иргэд зарим нэг санааг дэвшүүлж байна. Тухайлбал, вагон замд гүүр эсвэл замаа тунель гаргаж шийдвэрлэх хэрэгтэй гэх хүмүүс ч байна.

Цаашлаад энэ хэвээрээ байвал “Railbus” замын ачааллыг бууруулах биш нэмэх хандлагатай байна гэж олон хүмүүс үзэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4371
0 эможи
keyboard_arrow_up