ТАНЫ СОНОРТ: Үндэсний баяр наадмын жуулчид болон, машины "Ж" зөвшөөрлийг олгох бүртгэл эхэллээ

2014 оны 6 сарын 12

Үндэсний их баяр наадмын жуулчдад зориулсан тасалбар болон автомашины “Ж” зөвшөөрлийг Нийслэлийн Аялал жуулчлалын газраас олгодог. Зөвшөөрөл болон тасалбарын захиалгыг 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг дуустал нийслэлийн Аялал жуулчлалын газрын 612 тоотод албан бичгээр хүлээн авч эхэлсэн байна.  Албан хүсэлтэд

- Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар - Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар - Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна/ зэрэг баримтуудыг хавсаргана. Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг зөвлөж байна.

2014 оны 06-р сарын 11-нээс өмнө хүсэлт бичгээр гаргасан байгууллагууд хавсралт материалыг файлаар mail@tourism.ub.gov.mn болон ggansuvd@yahoo.com хаягаар илгээж болно. Тасалбар бүрд компанийн болон жуулчны нэр бичигдэх бөгөөд бусдад дамлан худалдсан, шилжүүлсэн тур оператор компанид дараа дараагийн жилүүдэд тасалбар олгохгүй болохыг мэдэгдье. Бусад мэдээллийг тус газрын 7010-8687, 7014-8687 дугаарын утсаар болон www.tourism.ub.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4367
0 эможи
keyboard_arrow_up