Лааганы гудамжтай холбосон байгалийн чулуун зам ашиглалтад орлоо

2014 оны 6 сарын 12

Нийслэлд энэ онд есөн байршилд байгалийн чулуугаар авто зам барихаар төлөвлөснөөс одоогийн байдлаар Гандангийн баруун хаалганаас баруун тийш явах зам, Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуурх зам, Эрхүүгийн гудамжийг Денверийн гудамжтай холбох зам буюу 11-р хорооллын урдуур АНУ-ын ЭСЯ-ны зүүн талын зам хүртэлх авто замуудыг барьж нээгээд байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр Анкарагийн гудамжийг Лааганы гудамжтай холбох зам буюу Бишрэлт зочид буудлын урдуур тавьсан 270 метр урт 2 урсгалтай чулуун замтай танилцлаа. Энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Эко тогтол” ХХК ажилласан байна. Тус замыг нээж ашиглалтад оруулснаар Бишрэлт зочид буудал, Зоос гоёлын уулзвар болон тухайн хэсгийн хороолол дунд үүсдэг замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна гэж албаныхан хэллээ.
Байгалийн чулуун хучилттай авто зам нь чанарын хувьд эдэлгээ удаантай, хороолол доторх замын хөдөлгөөнийг эрчимжүүлэх, борооны усыг шингээж нэвчүүлэх, шугам сүлжээний шинэчлэлийг зам эвдэхгүйгээр хийх ач холбогдолтой бөгөөд хүйтэн сэрүүн улиралд ч барих боломжтой юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4358
0 эможи
keyboard_arrow_up