Жуулчдад зориулсан баяр наадмын нээлтийн тасалбар, зөвшөөрлийн захиалгыг авч эхэллээ
- Inbound эсвэл international тур оператор ангиллын гэрчилгээний хуулбар
- Харьяа дүүргийн татварын хэлтэст 2013 онд орлогын албан татвар төлсөн тайлангийн хуулбар эсвэл татвар төлсөн баримтын хуулбар
- Баяр наадам үзэх жуулчдын нэрсийн жагсаалт /дэс дугаар, овог нэр, гэсэн дарааллаар хүснэгтэд оруулсан байна/ зэрэг баримтуудыг хавсаргана. Бүрдэл дутуу, гэрчилгээний хугацаа дууссан зэрэг хүсэлтийг хүлээн авахгүй. Нийслэлийн Аялал жуулчлалын газарт хуваарилагдах тооноос хамаарч тур оператор компаниудын захиалсан тасалбар, зөвшөөрлийн тоог бууруулах магадлалтай тул үүнээс үүдэн гарах аливаа эрсдлийг урьдчилан тооцохыг зөвлөж байна.
2014 оны 06-р сарын 11-нээс өмнө хүсэлт бичгээр гаргасан байгууллагууд хавсралт материалыг файлаар mail@tourism.ub.gov.mn болон ggansuvd@yahoo.com хаягаар илгээж болно. Тасалбар бүрд компанийн болон жуулчны нэр бичигдэх бөгөөд бусдад дамлан худалдсан, шилжүүлсэн тур оператор компанид дараа дараагийн жилүүдэд тасалбар олгохгүй болохыг мэдэгдье.
Бусад мэдээллийг тус газрын 7010-8687, 7014-8687 дугаарын утсаар болон www.tourism.ub.gov.mn цахим хуудаснаас хүлээн авах боломжтой юм.