Сэлхийн замын хөдөлгөөнийг 10 хоногийн хугацаатай хаалаа

2014 оны 6 сарын 12

Сэлхийн 4.5 км авто замыг шинээр барих ажлыг "Пи Си Эф" ХХК он дамжуулан гүйцэтгэж байна. Өнгөрөгч онд 1.7 км авто замын хучилтыг хийсэн. Зам барилгын ажлын хүрээнд 2014 оны 6 дугаар сарын 12-ны 08:00 цагаас 6 дугаар сарын 30-ны 12:00 цаг хүртэл 2.8 км авто замын цементбетон суурь, асфальтбетон хучилт, явган хүний замын ажлыг хийхээр боллоо. Зам хаалттай үед эхний 600 метр замд түр зам гаргах боломжгүй байгаа бөгөөд үргэлжлэл хэсэгт баруун, зүүн талын түр замаар зорчино.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4356
0 эможи
keyboard_arrow_up