Өнөөдөр болох үйл явдал

2017 оны 5 сарын 16

09.00 цагт  "Корпорэйт" зочид буудалд Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Утас: 91914286.

09.30 цагт Хайлаастын 72 дугаар дунд сургуульд "Дэд бүтэц -Таны оролцоо" сэдэвт сарын аяны хаалтын үйл ажиллагаа болно. Утас 91887887

10.00 цагт  “Түүхт Бөмбөгөр ногоон театр” үзэсгэлэнгийн нээлт Монголын Театрын Музейд болно.

10.00 цагт Онцгой байдлын албаны Нээлттэй хаалганы өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд болно.

11.30 цагт Иргэд, төрийн бус байгууллагууд “Хүний эрх, эрх чөлөөний тухай ард түмний дуу хоолой” сэдвээр мэдээлэл хийнэ.

Төрийн ордонд

09.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

09.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг болно.

10.00 цагт "Их эзэн Чингис хаан" танхимд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар улс төрийн намуудын дарга нарын "Үндэсний зөвшилцөл" болно. 

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

14.00 цагт “В” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43527
0 эможи
keyboard_arrow_up