ЭЕШ-ын хугацаа, зохион байгуулалт, бүрдүүлэх материалууд
2014 оны 6 сарын 12
1. Шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан хуудас /цаашид суудлын хуваарь гэх/-ыг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан 2014 оны 05 сарын 15-аас хойш www.eec.mn сайтаас хэвлэн авна.
2. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
3. Өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон орон нутгийн ЭЕШ-ын байранд шалгалт өгнө.
4. Шалгуулагч Монгол хэл бичгийн шалгалтыг өгсөн тохиолдолд сонгосон бусад 6 хичээлийн ЭЕШ-ыг өгөх эрхтэй болно
5. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Шалгалтад орохдоо шалгуулагчид бүрдүүлэх материалууд
- Бүртгэлийн хуудас сургуулийн захирал болон аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан, сонгосон хичээлүүдийн шалгалтыг өгөхдөө Монгол хэл бичгийн шалгалт өгснийг гэрчлэх БҮТ-ээс гаргасан, таних тэмдэг наалгасан байх
- Суудлын хуваарь
- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
- Иргэний үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг
- Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2014 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг дарга эсвэл сурч буй сургуулийн захирлын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
Шалгалт эхлэх хугацаа
- Монгол хэл бичгийн шалгалтыг ЭЕШ-ын өмнөх өдөр зохион байгуулна.
- Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4345
0 эможи