ТАНЫ СОНОРТ: Сэлхийн замыг өнөөдрөөс эхэлж хаана

2014 оны 6 сарын 12

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэх Сэлхийн замыг өнөөдөр өглөө 08.00 цагт хааж тус чиглэлийн 4.5 км авто замыг шинээр барих ажлыг "Пи Си Эф" ХХК он дамжуулан гүйцэтгэж байгаа аж. Замын 1.7 км-ын хучилтыг өнгөрсөн онд хийсэн бөгөөд үлдсэн 2.8 км авто замын цементбетон суурь, асфальтбетон хучилт, явган хүний замын ажлыг энэ өдрөөс эхлэн зургаадугаар сарын 30-ны 12:00 цаг хүртэл хийх юм байна. Энэ хугацаанд уг зам хаалттай байх бөгөөд иргэн та баруун, зүүн талын түр замаар зорчоорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4340
0 эможи
keyboard_arrow_up