Нөөцийн махыг ирэх сарын 15-ыг хүртэл худалдана

2014 оны 6 сарын 12

Энэ онд улсын хэмжээнд 14 мянган тонн мах нөөцөлсөн. Үүний 12 мянган тонныг нийслэл нөөцөлсөн бол Дархан, Эрдэнэт хотууд мянга мянган тонн мах борлуулахаар хуваарилсан байна. Одоогийн байдлаар нөөцийн махны 70 орчим хувийг худалдан борлуулаад байгаа аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн борлуулж эхэлсэн нөөцийн махыг долоодугаар сарын 15 хүртэл худалдаалах юм байна. Улаанбаатарт нөөцийн мах худалдах 300, Дарханд 100, Эрдэнэтэд 81 цэг ажиллаж байна.

Хонины мах 5750 төгрөг бол, үхрийн мах 5950-8500, ямааны мах 4900-6500 төгрөгөөр зарагдаж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4338
0 эможи
keyboard_arrow_up