Гэр хорооллын хогийн цэгийг цэвэрлэж цэцэрлэгт хүрээлэн болгожээ
2014 оны 6 сарын 12
Дэнжийн мянгад байрлах "Нарантуул-2" захаас зүүн хойш нэг километр орчим яваад гэр хорооллын айлуудын дунд цэцэрлэгт хүрээлэн байгуулагджээ. "Ногоон нуур" нэртэй энэхүү цэцэрлэгт хүрээлэнг С.Өлзийтогтох хэмээх залуу тохижуулсан бөгөөд байршлын хувьд уулан дээр буусан айлуудын дунд хад асгаар хүрээлэгдсэн хэсэгхэн хонхор газарт нуур бий болгож хүүхдүүдийг завиар аялуулдаг аж. Энэ газар нь олон жилийн өмнө хайрга олборлодог карьер байсан ажээ. "Анх хог байхад нь жаахан шалбааг байсан. Хүүхдүүд хогтой гэлтгүй тэр усанд тоглохыг хараад үнэхээр сэтгэл өвдсөн учраас анх энэ цэцэрлэгт хүрээлэнг барихыг хүссэн" хэмээн О.Өлзийтогтох яриаднаа дурджээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4336
0 эможи