Өнөөдөр нийслэлд болох зарим үйл явдал

2014 оны 6 сарын 12
  • ШУА–ийн их чуулганы хурлын танхимд 09:00 цагт ШУА-ийн Философи, социологи, эрхийн хүрээлэн, МУИС-ийн Хүмүүнлэгийн сургуулийн түүхийн тэнхим, Монгол уламжлал академиас хамтран зохион байгуулж байгаа “Монголын түүх судлал: түүхийн философи, шинэ хандлага, тулгамдсан асуудлууд’’ сэдэвт симпозиум болно.
  • МҮАХҮТ-ын 507 тоот хурлын танхимд 09:00 цагт Монгол Энэтхэгийн бизнес форум Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Хоёр орны хоорондох импорт, экспортын хэтийн төлөв, Энэтхэг улстай хамтын ажиллагаа хөгжүүлэх асуудлаар Бизнес уулзалт зохион байгуулна.
  • Хүүхдийн паркт 10.00 цагт Гэртээ эцэг эхийнхээ асаргаанд байдаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүд нийлж бүлэг байгуулсан бөгөөд жил бүрийн нэг өдөр хүүхдүүдээ баярлуулдаг байна. Өнөөдөр 180 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг эцэг эх, 150 гаруй сайн дурын ажилтан, зохион байгуулагчид нь хамтран баярлуулах юм байна.
  • Багшийн хөгжлийн ордны 605 тоотод 10:00 цагт Зүүн ба төвийн бүсийн ЕБС-ийн дотуур байрын 115 багш "Дотуур байр-хүүхдийн хөгжлийн орчин" сэдэвт сургалтад хамрагдана.Хэвлэлийн хүрэээлэнд 10.30 цагт  “Нийгмийн хамгааллаа өргөжүүлж, хүүхдийн хөдөлмөртэй тэмцье” уриан дор Хүүхдийн хөдөлмөрийн асуудалд анхаарал хандуулах зорилгоор Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах үндэсний сүлжээ хамтран хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • Спортын төв ордонд 11:00 цагт Сагсан бөмбөгийн УАШТ нээлт болно.
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн 302 тоотод 13:00 цагт Шүүгчийн сонгон шалгаруулалтаас шалгарсан шүүгч нарт шүүгчийн албан тушаалд томилсон Ерөнхийлөгчийн зарлигийг сонсгож, ажлын үнэмлэхийг нь гардуулах ёслол болно
  • “Мишээл экспо” төвд 15:00 цагт МҮХАҮТ, Хөдөлмөрийн яам, Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн яам, Зээлийн Батлан Даалтын сан хамтран “ЖДҮ-ийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи-2014” Олон Улсын үзэсгэлэн яармагийг 18 дахь удаагаа зохион байгуулж байна.
  • MN мэдээллийн төвд 11.00 цагт Түүхэн дурсгалт соёлын өв, 23 метр өндөр “Хүрээ Майдар” бурхныг Зүүн хүрээ Дашчойлин хийдэд залах ёслолын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой.

    11.30 цагт XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан болох Нейросайнсыг Монгол Улсад үүсгэн байгуулах зорилгоор “Монголын нейросайнсын нийгэмлэг”, АШУҮИС, СЭМҮТ, Швед улсын “Каролинска” институт хамтран “Нейросайнсын олон улсын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.

    12.00 цагт МоАХ-ны анхны Ерөнхий зохицуулах зөвлөлийн гишүүд, Салбар зөвлөлийн зохицуулагчдаас бүрдсэн “Дугуй заал” клуб байгуулагдсан талаар мэдээлэл хийнэ.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4334
0 эможи
keyboard_arrow_up