“Өнгөт өдөр” урлагаар анагаахуй сургалт боллоо

2014 оны 6 сарын 12

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын “Hospital Art” сангийн багш нартай хамтран хэвтэн эмчлүүлж буй эмчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээг шинээр нэвтрүүлэх хүрээнд урлагаар дамжуулан тэдний сэтгэл санаа, хүсэл эрмэлзэл, өөртөө итгэх итгэлийг дэмжих, олон улсад өргөн дэлгэрсэн “Аrt therapy” буюу “Урлагаар анагаахуй” эмчилгээний арга хэлбэрийг нэвтрүүлэхээр “Өнгөт өдөр” сайн дурын сургалтыг өчигдөр /2014.06.10/ зохион байгууллаа. 

“Hospital Art” сан нь 1984 оноос хойш дэлхийн 195 орны 4,000 гаруй эмнэлгийн 1 сая гаруй өвчтөн, тэдний гэр бүл болон эмнэлгийн ажиллагсдад урлагаар анагаахуй сургалтыг зохион байгуулж, 40,000 гаруй уран зургийг бүтээн, хандивласан байна.

“Өнгөт өдөр” сургалтад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 40 эмчлүүлэгч, эмнэлгийн ажилтнуудыг хамрууллаа. Энэхүү сургалтад эмчлүүлэгчид таван баг болж, нэг хүн нэг зургийг өнгө ялган будсан юм. Тэдний зурсан зургийг эвлүүлэхэд нэг бүтэн том хэмжээний зураг болох бөгөөд түүнийг тус эмнэлгийн хананд байрлуулжээ.

“Art therapy” буюу урлагаар анагаахуй нь бүтээлч үйл ажиллагаагаар дамжуулан хүмүүсийн физиологи, оюун санаа болон сэтгэл зүйг дэмжих олон улсад өргөнөөр хэрэглэдэг арга юм. Эмнэлгийн хоосон хана ажлын үр дүнд хүний сэтгэл санааг сэргээсэн сайхан өнгөлөг болдог. Тэгснээр эмч болон өвчтнүүд амьдралын төлөө тэмүүлэлтэй болж, тэдний сэтгэл санааг сэргээж өгдөг ажээ. Урлагаар анагаахуй эмчилгээнд найман настай балчраас 80 настай буурай хүртэлх нас, хүйсний ялгаа байдаггүйгээрээ онцлогтой юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4331
0 эможи
keyboard_arrow_up