“Улаанбаатар уран баримал”-2014 анхдугаар наадам болно
Наадамд оролцох уран бүтээлчдийн бүтээл нь:
- Олон нийтэд эерэг сэтгэлгээ төрүүлэхүйц амьд харилцааг бий болгосон
- Хэмжээ нь 2 метрээс өндөргүй байвал зохистой
- Наадамд хийгдэх бүтээл нь чанарын шаардлага хангасан удаан жилийн эдэлгээтэй байх
Оролцохыг хүссэн уран бүтээлч, иргэдийн бүтээлийн эх загварыг 2014 оны 06 сарын 23-ны 12 цаг хүртэл Хангарьд ордны 6 давхарт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн 609 тоотод хүлээн авна.
Харин зохион байгуулалтын хувьд оролцох бүтээлүүдийн эх загварыг ажлын хэсэг дээр урьдчилан хүлээн авч шилдэг 30 бүтээлийг шалгаруулан наадамд оролцуулна. Нэг баг, уран бүтээлч хэдэн ч загвар ирүүлж болох бөгөөд бүтээлийн эх загварыг 40 см хэмжээтэй байхаар, 3 хэмжээст программд оруулан танилцуулах хэлбэрээр хүлээн авна. Загвартай хамт бүтээлийг бодитоор хийх хэмжээ, материалын зардал, бүтээлийн агуулга тайлбар, уран бүтээлчийн тухай товч танилцуулга зэргийг хавсарган ирүүлнэ.
Наадамд шалгарсан загварыг 2014 оны 06 дугаар сарын 24- нд олон нийтэд танилцуулах бөгөөд шилдэг бүтээлийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2014 оны 07 дугаар сарын 05 наас 14-ний өдрүүдэд бүтээн байршуулна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд бүтээгдсэн бүтээлүүдээс шилдэг 3 бүтээлийг шалгаруулж тус бүр дурсгалын цом, 5 сая төгрөгөөр шагнаж урамшуулна. Мөн оролцсон бүх багуудад ивээн тэтгэгчдийн шагнал, дурсгалын зүйл олгох юм.