“АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАН АЖИЛЛАЯ-2” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Эмнэлгийн захиргаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлөөс “Аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг ажилтан бүр мөрдөцгөөе” уриан дор ХАБЭА-н сарын аяныг эмнэлгийн хэмжээнд зарлан ажиллаж байна.Энэхүү аяны хүрээнд “Ажлын байран дээрх хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллая-2” сэдэвт ээлжит сургалтыг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгууллаа.
Тус сургалтыг ХАБЭМТөвийн хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн Л.Эрдэнэцэцэг, “ИМИ” сургалтын төвийн сургагч багш доктор, профессор Б.Энхжаргал нар “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах”, “Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” сэдвүүдээр эмнэлгийн алба, тасаг нэгжийн дарга, эрхлэгч, ахлах сувилагч, менежер, инженер, ХАБЭА-н нэгжийн ажилтан зэрэг 100 гаруй хүнд явууллаа.
Мөн сургалтын үеэр эмнэлгийн хэмжээнд ажиллах ХАБЭА-н нэгжийн ажилтнуудад тэмдэг, гарын авлага холбогдох хууль эрх зүйн баримт бичиг бүхий хавтсыг гардуулан өглөө.