Дулааны улиралд гэдэсний халдварт өвчин эрс нэмэгддэг
Дулааны улирал болж, гэдэсний халдварт өвчин нэмэгдэх хандлагатай байдаг. Энэ талаар өнөөдөр ХӨСҮТ-ийн тасгийн дарга Ц.Нарангарав, ХӨСҮТ-ийн ХӨСТА-ын дарга А.Амбасэлмаа, НЭМХ-ийн мэргэжилтэн С.Эвлэгсүрэн нар Монгол Нюьсийн байранд "Гэдэсний халдварт өвчнөөс сэргийлье” сэдэвтэй хэвлэлийн бага хурлыг хийлээ. ХӨСҮТ-өөс гэдэсний халдварт өвчнийг бууруулах зорилгоор олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд эдгээр ажлуудын нэг нь МХЕГ-тай хамтран ил задгай худалгаалдаг хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж шалгалт хийх, хувийн цэцэрлэгийн ариун цэврийн байдалд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм байна. “Халдварт өвчин түгэх хамгийн эхний зам бол бохир гар юм. Тиймээс хүүхдээ бага байхаас нь эрүүл ахуйн дадалд сургаж, гараа тогтмол угааж байхыг сургах хэрэгтэй” хэмээн ХӨСҮТ-ийн А.Амбасэлмаа ярьлаа.