Жолооч та тээврийн хэрэгслийнхээ татвар, үзлэг оношилгооны тухай мэдээллийг шалгаарай

2014 оны 6 сарын 11

Нийслэлийн хэсжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалт явуулж эхлээд байна. Автотээврийн хэрэгслийн хяналтын үзлэг, шалгалтыг Нийслэлийн татварын газар, Нийслэлийн Замын цагдаагийн Газар, Улаанбаатар хотын банктай хамтран явуулж байгаа бөгөөд нэгдсэн байдлаар Баянзүрх дүүргийн 26-р хороонд байрлах Дүнжингарав худалдааны төвийн байранд төвлөрсөн нэг цэгийн үйлчилгээ нээж зохион байгуулж байна.  

Тээврийн хэрэгслийн татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй иргэдийг Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дугаар зүйлд заасны дагуу 5000-25000 төгрөгөөр торгож, татвар төлбөрийг мөн давхар барагдууна. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч та www.smartcar.mn  цахим хуудас руу хандан өөрийн эзэмшиж буй тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг хянаж, хэрвээ хуулийн хугацаандаа татвар, төлбөрөө төлөөгүй бол хэдий хэмжээний төлбөр төлөх ёстойгоо мэдэх боломжтой. Нийслэлийн мэдээллийн технологийн газраас Үндэсний Дата төвтэй хамтран татвар төлөлтийн явцыг сайжруулах, төрийн үйлчилгээг чирэгдэлгүй болгох зорилгоор тээврийн хэрэгслийн татвар хураамж, даатгал, үзлэг оношилгоо, бүртгэлийн нэгдсэн системийг боловсруулсан юм.  Энэхүү системийг нэвтрүүлснээр тээврийн хэрэгсэлтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагууд хоорондоо мэдээллиин сангаа нэгтгэж харилцан мэдээлэл солилцохоос гадна иргэд зөвхөн цахимаар тээврийн хэрэгслийнхээ мэдээллийг бүрэн авах боломжтой болсон юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4294
0 эможи
keyboard_arrow_up