Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдэл “Авто машингүй өдөр” арга хэмжээнд оролцлоо
2014 оны 6 сарын 11
“Авто машингүй өдөр”-ийг тохиолдуулан дүүргийн эрүүл мэндийн нэгдлээс төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч, ажилчдын баг гарч иргэдэд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн зөвлөгөө, мэдээ мэдээллээр ханган ажиллалаа. Уг арга хэмжээний үеэр иргэдэд сурталчилгаа хийж, жин өндөр үзэж, биеийн жингийн индексийг 123 хүнд тодорхойлж, эрүүл зөв зохистой хооллолтын талаар зөвлөгөө өгч, артерын даралт үзсэн байна. Мөн сайн дураараа ХДХВ-ийн шинжилгээнд хамрагдах хүсэлтэй 46 иргэдээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, зөвлөгөө өгчээ. Өдөрлөгийн үеэр нийт 286 иргэдэд зөвлөгөө мэдээ мэдээлэл хийж, 300 ш сургалт сурталчилгааны материал тараасан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4289
0 эможи