Долоон буудлын эцсийн зогсоолыг "Зунжин" руу шилжүүлнэ

2014 оны 6 сарын 11

Зуслангийн улирал эхлэж байгаатай холбогдуулан авто замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 7 буудал орчмын зогсоолын талбайг шинэчлэн өөрчлөх, эцсийн буудлыг шилжүүлэх саналыг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс гаргасан билээ.

Энэхүү ажлын хүрээнд нийслэлийн Авто замын газраас "Наранбулаг Хан" ХХК-тай гэрээ байгуулж, "Зунжин" худалдааны төвийн баруун талбайд 3150 м.кв талбай бүхий автобусны эцсийн зогсоол, чиглэлийн автобус зогсоод хөдлөх дундын 2 зогсоол, 4 хэсэгт хүлээлгийн зогсоол буюу явган хүний 3 м өргөнтэй, 130 м урттай зам барих ажлыг эхлүүлээд байна. Ирэх 7 дугаар сарын 01-нд зогсоолыг иж бүрэн хүлээлгэн өгөх гэрээтэй бөгөөд төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр зорьж байна. Одоогийн байдлаар газар шорооны ажил 50 хувьтай байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4283
0 эможи
keyboard_arrow_up