Бага сургууль, цэцэрлэг барих нийт 7 газрыг чөлөөллөө
Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2014 оны зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 бага сургууль, цэцэрлэгийн барилгыг барихад 35,2 тэрбум төгрөгийг баталсан. Үүнээс 10 барилгыг барих газрыг чөлөөлөх шаардлагатай байснаас 06 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 7 байршлийн газрын асуудлыг газар эзэмшигч, өмчлөгчтэй тохиролцон шийдвэрлээд байна. Мөн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн дагуу “Бэрэн констракшн” ХХК нь нэг бага сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлсэн бол Хан-уул дүүргийн 10,14,15, Сонгинохайрхан дүүргийн 24,25, Баянзүрх дүүргийн 19,23, Чингэлтэй дүүргийн 12,17, Сүхбаатар дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт баригдах бага сургууль цэцэрлэгийн барилгыг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан байна.