“Аврагч 2014 ” тэмцээнийг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө

2014 оны 6 сарын 10

Онцгой байдлын албаны албан хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, тэсвэр хатуужил, аюулгүй ажиллагааг хангах, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, аврах анги, салбаруудын сургалт бэлтгэлийн түвшинг тодорхойлох зорилгоор ОБЕГ-аас Аврагчийн олон төрөлтийн аварга шалгаруулах “Аврагч-2014”тэмцээнийг 2014 оны 06 дугаар сарын 06-08-ны өдрүүдэд ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн хээрийн сургалтын талбай, зохион байгуулаллаа.Тэмцээнд 3000м х 6м буухиа гүйлт, биеийн тамирын цогцолбор дасгал гүйцэтгэх, холбоо тогтоох, өгөгдсөн цэг олох, 30 метрийн буухиа сэлэлт, усны гүнээс эрэн хайх, аврах, тогтоосон байрлалд цагираг шидэх, усны мандал доороос автомашиныг эрэн хайх, гаргах, нуранги доороос нэрвэгдэгчийг гаргах, тоостой буюу утаажсан өрөөнөөс нэрвэгдэгчийг аврах, өндөр барилга байгууламжаас нэрвэгдэгчийг буулгах, алдагдсан химийн бодисыг аюулгүй болгох, зам тээврийн ослын үед аврах ажиллагаа зэрэг төрлөөр төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын 2 өдрийн турш өрсөлдсөн. Тэмцээнд нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн баг тамирчид амжилттай оролцож 48 оноогоор хошуучлан аваргын цом, мөнгөн шагналаар шагнуулсан юм. Тэмцээнийг цаашид бүсийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн Онцгой байдлын газар, хэлтсүүд хоёр жилд нэг удаа зохион байгуулна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4251
0 эможи
keyboard_arrow_up