Хотын соёл “папараци” гэрэл зургийн уралдаан зарлагдлаа

2014 оны 6 сарын 10

Нийслэл хот маань дээлнийхээ өнгийг өөрчилж, охид хөвгүүд өнгөлөг толигор энэ зуны моод цэцэглэг бололтой. Хаврын хавсрага энэ жил хаачсан бэ? нөгөө улаан шороо аль уулын цаагуур оров гэлтэй л байлаа.

Магадгүй нийслэл зуны өнгөндөө аль эртнээс бэлдсэнийх байсан юм болов уу. Хотынхоо аль нэг гудамжаар алхахад сэтгэл сэргээд, цаанаа л нэг colour, flower орчноо дагаад хажуугаар зөрөх охид, залууст дурламаар ч юм шиг. Гэвч сайныг дагаж саар гэгчээр их хотын соёлд суралцаагүй нэгэн байна л гэнэ шүү. Аа тэгээд олон хүн сайнтай муутай гэж үл тоомсорлож болохгүй ээ, эдгээр соёлгүй хүмүүсийг одооноос хүмүүжүүлье залуусаа. Учир нь СХД-ийн санаачилгаар Хотын соёл төсөл хэрэгжиж, МЗХ дэмжин ажиллаж байгаа бөгөөд гэрэл зургийн аппараттай, ухаалаг гар утастай залуусынхаа дунд ПАПАРАЦИ гэрэл зургийн уралдааныг зарлаж байна.

Их хотын энгийн соёлыг хэнэг ч үгүй зөрчигч этгээдүүдийг газар дээр нь, үйлдэл дээр нь баримтжуулан зургийг нь авч, уран гоё тайлбартайгаар khotiin_soyol@yahoo.com хаяг уруу илгээх юм байна. Шалгаруулалт хамгийн олон like, share авснаар шалгарах бөгөөд эрт зургаа илгээсэн нь илүү ихийг хожно. Түрүүлсэн зургийн эзэн 1 сая төгрөгний шагнал хүртэх юм байна. Хугацаа дуусахад хэдхэн хоног үлдсэн байна яараарай залуусаа.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4237
0 эможи
keyboard_arrow_up