Солонгос хэлний шалгалтыг өнөөдрөөс эхлэн авна
2017 оны 4 сарын 10
БНСУ-д хөдөлмөр эрхлэх сонирхолтой иргэдийн Солонгос хэлний төвшинг тогтоох эхний хэсгийн шалгалт өнөөдрөөс эхлэн энэ сарын 14-ийг хүртэл үргэлжилнэ.
Уг шалгалт хуваарийн дагууу ирэх наймдугаар сарын 16-ыг дуустал үргэлжлэх аж. Шалгалтыг EPS-TOPIK шалгалтын компьютер тестийн танхимд авах бөгөөд шалгалтанд орохдоо хурууны хээгээ уншуулж, бичиг баримтын тулгалтыг гурван удаа хийх юм.
Бусдыг өөрийнхөө өмнөөсөө шалгалтад оруулах, бусдын өмнөөс шалгалтад орох зэрэг хуурах үйлдэл гаргавал солонгос хэлний төвшин тогтоох шалгалт өгөх эрхийг 3 жилээр хязгаарлах юм байна. Харин шалгалтын дүн ирэх тавдугаар сарын 10-аас гарах талаар албаны цахим хуудаст мэдээлжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
42363
0 эможи