Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгааны хугацааг сунгана

2017 оны 4 сарын 10

Улсын хэмжээнд 330 сум, нийслэлийн 152 хороонд Өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаа энэ сарны 9-нд буюу өчигдөр дууслаа.

Тодруулбал, 10 өдрийн турш мэдээллийн сан дахь нийт өрхийн тооны 95.2 хувьд хүрч ажилласан байна. Аймаг, дүүргүүдийн нэгдсэн гүйцэтгэлээр Говьсүмбэр, Дорнод, Булган, Хэнтий, Багахангай, Сонгинохайрхан, Чингэлтэй, Увс, Төв зэрэг аймаг, дүүргүүдэд өрхийн хамруулалт хамгийн өндөр хийгдсэн байна.

Харин цаг агаарын хүндрэл, малын гоц халдварт өвчний голомт бүхий зарим аймгууд болох Баянхонгор, Говь- Алтай, Өвөрхангай аймгийн зарим сумд, Дорнод аймгийн Цагаан овоо сумдад мэдээлэл цуглуулах ажлыг тав хоногоор сунгажээ.

Мөн нийслэлийн зарим дүүргүүд болон зарим аймгийн төвүүдэд шар усны үер, ажлын өдрүүдэд өрхүүд гэртээ байхгүй байсны улмаас мэдээлэл цуглуулалтад хамрагдаж амжаагүй байгаа шалтгаануудад үндэслэн судалгаанд хамрагдаагүй үлдсэн өрхүүдийг судалгаанд нэмж хамруулах зорилгоор хугацааг гурав хоногоор сунган ажиллуулахаар зохион байгуулалт хийж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
42357
0 эможи
keyboard_arrow_up