Цэргийн хурандаа "цол" тэтгэвэрт гардаггүй

2014 оны 6 сарын 10

Өнгөрсөн дөрвөн сард "Монгол хурандаа" нийгэмлэг байгуулагдсан тухай Монгол хурандаа нийгэмлэгийн тэргүүн хурандаа Ч.Баатар, хурандаа С.Сайнцог болон бусад төлөөлөл Монгол Нюьсийн байранд мэдээлэл хийлээ. Тус нийгэмлэг нь дотроо  Монгол хурандаа нийгэмлэгийн Зэвсэгт хүчний зөвлөл, хоёрт нь Монгол хурандаа нийгэмлгэийн Хил Аюулгүй байдлын зөвлөл, гуравт нь Монгол хурандаа нийгэмлэгийн Цагдаа хүчний байгууллагын зөвлөл гэсэн гурван чиглэл зөвлөлтэй байгуулагдсан бөгөөд өөр өөрсдөө бие даасан үйл ажиллагаа явуулах бол  нийгэмлэг нь төр засагтай холбогдох ажлыг гүйцэтгэх бөгөөд төр, цагдаагийн байгууллагын  харилцаа холбоог хооронд нь уялдуулан ажиллах юм байна. Тус нийгэмлэг байгуулагдсанаараа мөрдөс зүүсэн албан хаагчдийн нийгмийн эрх ашгийг хамгаалах, тэдний эрх зөрчигдөж байвал өмгөөлөх, түүнчлэн төрийн албан хаагчдын талаар төрөөс авч байгаа бодлогод ямар нэгэн байдлаар өөрсдийнхөө саналыг тусгуулах зорилготойгоор байгуулагдаж байгаа юм байна. Тус нийгэмлэг хийж эхэлсэн ажлуудын нэг нь  Хурандаа цолтонгуудын тэтгэвэр тэтгэмжин дээр цолны нэмэгдэлийг олгохыг хүссэн өргөдлөө эхний ээлжинд холбогдох газарт нь хүргүүлээд байгаа юм байна. Түүнчлэн Хурандаа С.Сайнцог хэлэхдээ "Хурандаа хүн өөрөө тэтгэвэрт гардаг ч хурандаа цол нь хэзээ ч тэтгэвэрт гардаггүй юм. гэлээ.


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4233
0 эможи
keyboard_arrow_up