"Гудамж" төслийн ажлын явцтай газар дээр нь танилцлаа

2014 оны 6 сарын 10

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр зургадугаар сарын 8-ны ням гаригт “Чингис” бондын эх үүсвэрээр Эдийн засгийн хөгжлийн яамнаас хэрэгжүүлж буй “Гудамж” төслийн Улаанбаатар хот дахь бүтээн байгуулалтын ажлын явц болон дараагийн ээлжинд барих шаардлагатай зам, уулзваруудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

“Цэцэг” төв, 100-н айл, Ахуйн үйлчилгээний төвийн уулзварын өргөтгөл, Гандантэгчэнлин хийдийн зам болон “Модны 2”-н хооронд байрлах гэр хорооллын дундуур автомашин зорчих чулуун зам, явган хүний замын ажилУлсын баяр наадмаас өмнө дуусах аж. Харин “Монос”-ын уулзвараас Нисэх Сонсголонгийн уулзвар хүртэлх 5.5 км, Яармагийн гүүрээс “ТЭЦ 3”-ын баруун талаар Ажилчны гудамжтай холбогдох 1.5 км, Ботаник-Шар хад чиглэлийн 2.36 км шинэ замуудыг оноос өмнө хүлээлгэн өгөхөөр 100 хувь монгол инженер, замчид маань хоногийн 24 цагийн турш, гурван ээлжээр ажиллаж байна.  
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4232
0 эможи
keyboard_arrow_up