Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалд сонгон шалгаруулалт зарлаж байна

2014 оны 6 сарын 10

Нэг. Нийтлэг зүйл
1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
            2.Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Төрийн албаны тухай хуулийн 10.1-д заасан ерөнхий шаардлага болон томилох эрх бүхий этгээдийн баталсан ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна:

Ажлын байранд тавигдах шаардлага Ерөнхий шаардлага: Үзүүлэлт Чухал шаардлагатай Шаардлагатай
Боловсрол Анагаах ухааны дээд боловсролтой,  магистр ба түүнээс дээш эрдмийн цолтой
Мэргэжил  
Мэргэшил Төрийн удирдлагаар мэргэшсэн байх 
Туршлага Эрүүл мэндийн салбарт 10-аас доошгүй жил, үүнээс удирдах албан тушаалд 5-аас дээш жил ажилласан байх Эмнэлэг, Эрүүл мэндийн байгууллагын удирдлагаар ажиллаж байсан, төрийн ба орон нутгийн захиргааны байгууллагад ажилласан  туршлагатай байх
Ур чадвар Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, асуудлыг оновчтой шийдвэрлэх, Word, Exсel, Powerpoint  зэрэг хэрэглээний программ дээр ажиллах, дотоод гадаад сүлжээнээс мэдээлэл авах, мэдээлэл явуулах чадвартай, монгол хэл бичгийн дүрэм, төрийн албан хэрэг хөтлөлтийн стандартын мэдлэгтэй, Англи, Орос хэлний мэдлэгтэй, үүнээс аль нэгийг нь хэрэглээний түвшинд буюу судалгаа шинжилгээ хийх түвшинд эзэмшсэн байх Судалгаа шинжилгээний бүтээлээ дотоод болон гадаад оронд хамгаалсан, эсхүл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн байх, Эрүүл мэндийн шинжлэх ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийсэн туршлагатай байх /бүтээлийн жагсаалтыг  хавсаргана/
1.2 Тусгай шаардлага Хууль тогтоомж, ёс зүйн зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэлд оролцоогүй байх

 
                                          Сонгон шалгаруултад орох иргэнийг бүртгэх

 3.Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг нийслэлийн салбар зөвлөлөөс томилогдсон  Сонгон шалгаруулах салбар комисс, ажлын хэсэг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2 давхарын “Сургалтын танхим”-д байранд 2014 оны  06 дугаар сарын 19-ний өдрийн 09.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд бүртгэнэ. Сонгон шалгаруулалт 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдөр явагдана.
 
4.Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн иргэн дор дурдсан материалыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж бүртгүүлнэ. Үүнд:
 
1)  Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1);
2)    Боловсролын  диплом, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар 1 хувь;      
3)    Монгол Улсын иргэний үнэмлэх; /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/;
4)    Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудсыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудасны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаагаа хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/;
5)   мэргэшсэн байдлыг их дээд сургууль төгссөнөөс хойшхи хугацаанд мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан гэрчилгээ диплом, хуулбар  1 хувь;
6)   Ажил байдлын тодорхойлолт;              
7)   Цээж зураг 4х6-ийн хэмжээтэй 3 хувь;
                        Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй.
 
            Сонгон шалгаруулалтыг Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан ”Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг  сонгон шалгаруулах журам”, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар”-ын дагуу явуулна.
Дээрхи зарласан ажлын байранд шалгалт өгөх хүсэлтэй иргэд 326678,  320147 дугаарын утсаар холбогдож лавлагаа авч болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4209
0 эможи
keyboard_arrow_up