Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал нэмэгдлээ

2014 оны 6 сарын 10

 Манай улсын хүн амын өсөлт, төвлөрөл,  эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэрээр дулаан, цахилгааны эрчим хүчний хэрэглээ үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Иймд ” ДЦС-3” ТӨХК-ийг үе шаттайгаар шинэчилж, Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа цахилгаан,

 

дулааны эрчим хүчний хэрэглээг хангах, тасралтгүй, найдвартай ажиллах, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр хүчин чадалтай станц болгох зорилгоор Шинэчлэлийн засгийн газар тогтоол гаргаж, “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-ны суурилагдсан хүчин чадлыг  50 МВт-аар өргөтгөхөөр шийдвэрлэсэн юм.

Энэ тогтоолын дагуу төслийн ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компани шалгарч “2013 оны 06-р сарын 15 -ны өдөр Түлхүүр гардуулах” нөхцлөөр гэрээ байгуулж, төслийн ажлаа 2013.07.15-ны өдрөөс эхэлсэн билээ. 

Чингис бондын хөрөнгө оруулалтаар Хөгжлийн банкны З5 сая ам.долларын санхүүжилтээр  хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд үндсэн барилгыг өргөтгөх,  хөргөлтийн цамхаг, эргэлийн усны төхөөрөмж шинээр барих 50 МВт-ын турбин-генератор шинээр суурилуулах, цахилгааны хуваарилах байгууламж , трансформатор суурилуулах, дулааны сүлжээний ус халаах байгууламж барих болон бусад тоноглолын барилга угсралтын ажлууд үндсэндээ хийгдэж дууслаа. 

Өчигдөр Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв болон ЭХЯ-ны холбогдох газар хэлтсийн дарга нар, Диспетчирийн үндэсний төвийн удирдлага, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын эрчим хүч хариуцсан мэргэжилтнүүд “Дулааны III  цахилгаан станц” ТӨХК-д очиж төслийн явцтай газар дээр нь танилцаж, 50 МВт-ын турбин-генераторыг асааж, туршилт тохируулгын ажлыг эхлүүллээ.

 “ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50 МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэнээр нийтдээ Багануур дүүргийн орон сууцны хороололд оршин суудаг айл өрхийн хэмжээнд дулааны эрчим хүчээр хангах боломж бүрдэх юм.

  Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв “ДЦС-3” ТӨХК –д ажиллах үедээ тус станцын удирдлага, төслийн нэгжийн хамт олонд болон гүйцэтгэгч компанийн холбогдох хүмүүст туршилт тохиргоог анхнаас нь горимын тохиргооны дагуу тогтмол хянаж ажиллахыг үүрэг болголоо. Суурилагдсан тоног төхөөрөмжтэй ажиллах инженер техникийн ажилтнуудыг богино хугацаанд сургаж дадлагажуулахыг тулд гүйцэтгэгч компани  БНХАУ-ын “Hunan Industrial Equipment Installation” компанитай хамтран богино хугацааны дадлага сургалтыг Хятадын ижил төрлийн ДЦС дээр зохион байгуулахыг дэд сайд Д.Доржпүрэв хүслээ.  

  ДЦС-3” ТӨХК-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөлийг албан ёсоор хүлээн авах ёслол 2014 оны зургадугаар сарын 16-ны өдөр болно. “

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4202
0 эможи
keyboard_arrow_up