Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгыг шинээр барина

2014 оны 6 сарын 10

НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 6 сарын 9-нд болж хуралдаанаар Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах журмыг хэлэлцэн баталлаа. Ниислэлийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар нийслэлийн иргэдийг  5 чиглэлээр орон сууцжуулах хөтөлбөрийг баталсан бөгөөд үүний нэг нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон хуучин орон сууцны барилгыг дахин төлөвлөж шинэчлэн барилгажуулах юм. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд тусгасны дагуу 2016 он хүртэл 4600 айлын орон сууцыг дахин шинэчлэхээр төлөвлөжээ.  Нийслэлийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 535 орон сууцны барилга  өндөр насжилттай, ашиглалтын шаардлага хангахгүй болсноос 210 барилгыг сайжруулан ашиглах боломжтой бол газар хөдлөлтөд тэсвэргү 325 орон сууцны барилгыг буулган дахин төлөвлөтөд оруулах шаардлагтай болсон байна. Энэ асуудал нь Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөр хэлэлцэгдэн, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулахуйц хэмжээнд хүрсэн хуучин барилгыг буулган шинээр барилгажуулах  ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх талаар чиглэл өгсөн зөвлөмж гаргажээ. Тиймээс иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцны барилгауудыг буулган дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааны журмын төслийг НЕТГ-аас боловсруулжээ.

Хуучин барилгыг дахин төлөвлөн барилгажуулах нь гэр хорооллын дахин төлөвлөлтөөс ч илүү том ажил гэдгийг албаныхан онцолж байна. Тухайн орон сууцны барилгын нийт сууц өмчлөгчдийн 80-аас дээш хувь нь дахин төлөвлөн барилгажуулах төслийг дэмжээгүй тохиолдолд төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх юм байна.  Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар төслийг хэрэгжүүлэх учраас төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэйгээр сонгон шалгаруулж 3 талт гэрээ байгуулан ажлыг эхлүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээ байгуулаагүй, сууц өмчлөгчид тухайн орон сууцны зах зээлийн үнийг төлж чөлөөлөх үйл ажиллагага хэрэгжүүлэхээр журамд заажээ. Дахин төлөвлөн барилгажуулах шийдвэр гарсны дараа тухайн орон сууцны барилгад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхийг хориглох юм байна. өсөл хэрэгжүүлэх явцад төсөл хэрэгжүүлэгч нь гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохилдолд нийслэлийн Засаг дарга гэрээг цуцалж, төсөл хэрэгжүүлэгчийн оруулсан хөрөнгийг буцаан олгохгүй байхаар журамд тусгажээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4197
0 эможи
keyboard_arrow_up