ЖДҮ-ийн тоног төхөөрөмжийг албан татвараас чөлөөлнө
Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Үүнд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг “Гаалийн албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх”
хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болсон.
Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа бий. Иймд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгалаа.
Засгийн газрын тогтоолоор өмнөх тоног төхөөрөмжийн ангиллын хүрээг нэмж өргөтгөн чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж оруулснаараа чухал ач холбогдолтой болсон.
Мөн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 40-дүгээр зүйлд Гаалийн тариф, Гаалийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг Засгийн газар эрхийнхээ хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах ба хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч болох заалттай байсныг нэмэлт өөрчлөлтөөр “Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагчийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг нь хоёр жил хүртэл сунгах, эсвэл уг татварын хэсэгчлэн төлөх хугацааг Засгийн газар тогтоож болно” гэж заасан. Бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн орж ирдэг. Үйлдвэрээ байгуулаагүй буюу үйлдвэрлэл эхлээгүй тохиолдолд энэ нь татварын дарамт үүсгэдэг байсныг дээрх өөрчлөлтөөр үгүй болгосон нь бизнес эрхлэгчдээ дэмжсэн томоохон дэмжлэг боллоо гэж Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл өнөөдөр хийсэн мэдээлэлдээ онцоллоо.
Засгийн газраас бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор хоёр хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шийдвэр гаргасныг өнгөрсөн долоо хоногт УИХ-аар баталсан. Үүнд жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж ирсэн тоног төхөөрөмж, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг “Гаалийн албан татвар, Гаалийн нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх” хуулийг 2016 оны 12 сарын 31 хүртэл хугацаанд хэрэгжүүлэн мөрдөхөөр болсон.
Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид. Үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа бий. Иймд жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилээр сунгалаа.
Засгийн газрын тогтоолоор өмнөх тоног төхөөрөмжийн ангиллын хүрээг нэмж өргөтгөн чухал шаардлагатай тоног төхөөрөмжийг нэмж оруулснаараа чухал ач холбогдолтой болсон.
Мөн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Уг хуулийн 40-дүгээр зүйлд Гаалийн тариф, Гаалийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг Засгийн газар эрхийнхээ хүрээнд хоёр сар хүртэл хугацаагаар хойшлуулах ба хэсэгчлэн төлөхийг зөвшөөрч болох заалттай байсныг нэмэлт өөрчлөлтөөр “Улсын чанартай томоохон төсөл арга хэмжээнд хөрөнгө оруулагчийн зүгээс бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа тоног төхөөрөмж, тэдгээрийн иж бүрдлийг Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг нь хоёр жил хүртэл сунгах, эсвэл уг татварын хэсэгчлэн төлөх хугацааг Засгийн газар тогтоож болно” гэж заасан. Бүтээн байгуулалтын том төсөл хэрэгжүүлэхэд өндөр үнэтэй тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн орж ирдэг. Үйлдвэрээ байгуулаагүй буюу үйлдвэрлэл эхлээгүй тохиолдолд энэ нь татварын дарамт үүсгэдэг байсныг дээрх өөрчлөлтөөр үгүй болгосон нь бизнес эрхлэгчдээ дэмжсэн томоохон дэмжлэг боллоо гэж Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл өнөөдөр хийсэн мэдээлэлдээ онцоллоо
- See more at: http://zasag.mn/news/view/5794#sthash.XVjmEzSq.dpuf