Нийслэл "Такси зогсоол"-той болно
Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөөний дөрвөн буудлыг шилжүүлжээ.
Тодруулбал, баруун дөрвөн замын зогсоолын ачааллыг бууруулах үүднээс зүүнээс баруун тийш үйлчилдэг чиглэлийг шинэчлэн Баруун дөрвөн замаар III, IV хороолол руу Амарсанаагийн гудамжаар эргэдэг “Рамада” зочид буудлын баруун талд шинээр автобусны зогсоол барьжээ
Мөн Энхтайваны өргөн чөлөөний баруунаас зүүн чиглэлд Улаанбаатар их дэлгүүрийн болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн буудлуудыг нэгтгэж, Улсын их дэлгүүрийн баруун урд талд, “Хүч” бөөний төвийн урд талын зогсоолыг шилжүүлэн хуучнаар ХААЯ-ны урд шинэ зогсоол гаргасан бөгөөд Улаанбаатар Их дэлгүүр, Хүнсний 20, Хүч бөөний төв зэрэг автобусны хуучин зогсоолыг "Такси зогсоол" болгохоор нийслэлийн Тээврийн газраас шийдвэрлэсэн байна.