Дадлага хийх оюутнуудын 70200 гурван сараар олголоо
2014 оны 6 сарын 09
Өнгөрсөн баасан гарагаас эхлэн оюутны тэтгэлэг болох 70200 төгрөгийг олгож байгаа юм. Энэ удаад 4,5,6 сарын тэтгэлгийг өгч байна. Мөн зуны сард дадлага хийх оюутнууд нийт гурван сарын тэтгэмжээ авч, харин дадлага хийлгүй амарч байгаа оюутанууд хоёр сарын тэтгэмж авч байгаа юм. Энэ удаад 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлэгийг олгож байгаа аж. Ирэх шинэ хичээлийн жилээс онц, болон сайн сурсан оюутанууд тус тэтгэлгийг авах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
4178
0 эможи