Амины орон сууцыг зээлд хамруулна

2017 оны 3 сарын 21

Гэр хороололд амьдарч буй иргэн өөрийн өмчлөлийн газар дээр амины орон сууц барих тохиолдолд бага хүүтэй зээлд хамруулах төслийг БХБЯ-наас боловсруулж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ.   

Энэ талаар БХБ-ын сайд Г.Мөнхбаяр ярихдаа "45 м.кв, 65 м.кв, 80-90 м.кв талбайтай, нэг загварын амины орон сууцны зургуудыг гаргаж, Засгийн Газраар батлуулахаар ажиллаж байна" хэмээсэн.  Өөрөөр хэлбэл, өөрийн өмчлөлийн газар дээрээ амины орон сууц барих хүсэлтэй иргэн Засгийн газраас баталсан зурагтай танилцаж, м.кв-ын соннголтоо хийгээд улмаар арилжааны банкинд хандах аж. 

Арилжааны банк дээрх хүсэлтэй тухайн иргэний өөрийнх нь өмчлөлийн газар мөн болох, зээлд хамрагдах боломжтойг тодорхойлох юм. 

Зэээлийн төсөл боловсруулах шатандаа явагдаж байгаа бөгөөд Засгийн Газраар батлуулсны дараа иргэд зээлд хамрагдах нөхцөл бүрдэх аж. 

Азийн Хөгжлийн Банк болоод гадны зээл тусламжийн ихэнхи  хэсгийг гэр хорооолол руу дэд бүтэц татахад болоод өөрийн өмчлөлийн газар дээр амины орон сууц барих иргэдэд зарцуулахаар төлөвлөөд буй. 

 Дашрамд сонирхуулахад, ОУВС манай улсад ажиллах үеэрээ  эдийн засгийн гол хөшүүрэг болсон ипотекийн зээлийг "Хэвээр нь  үргэлжлүүлэх нь зөв" хэмээн зөвлөсөн байдаг. Өөрөөр хэлбэл ОУВС-ийн үзүүлэх санхүүжилтийн  тодорхой хувийг ч гэсэн дээрх төрөлд зарцуулах юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41774
0 эможи
keyboard_arrow_up