1000 сурагч иргэний андгай өргөлөө

2014 оны 6 сарын 09

Монголын Залуучуудын Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг иргэний андгай өргөх ёслол орон нутагт хүрээгээ тэллээ. “Иргэний Андгай Өргөх Ёслол” Орхон аймагт анх удаа зохион байгуулагдсан бөгөөд 21 аймаг 9 дүүргийн 1000 сурагч Амарын талбайд андгай өргөсөн байна.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шудрагаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор чин шудрага иргэн байх үүргээ ёс төртэйгөөр биелүүлэхээ андгайлдаг билээ. Үндсэн Хуульд заасан тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх үзэл санаанд тулгуурласан энэхүү хүндтэй ёслолыг Орхон аймгийн засаг даргын ивээл дор МЗХ-ны салбар Орхон аймгийн Залуучуудын Холбоо зохион байгуулсан бөгөөд Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтэс, Оюутны холбоо хамтран ажилласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4162
0 эможи
keyboard_arrow_up