Сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөллөө

2014 оны 6 сарын 09

Нийслэлийн 116-р сургуулийн захирал С.Энхтуяа нь хуулиар хүлээсэн албан үүргээ хангалтгүй биелүүлж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авалгүйгээр хандив авсан, эрх мэдлээ хэтрүүлэн байгууллагын санхүүд орох ёстой төсвийн мөнгийг хувьдаа ашиглаж завшсан, багш ажилчид, сурагчдыг айлган сүрдүүлэх, элдэв хэл үгээр доромжлох, ялгаварлан гадуурхах зэргээр удирдах албан тушаалтны хувьд ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргасныг хууль хяналтын байгууллага болон Хүний эрхийн Үндэсний комисс тус тус шалган тогтоожээ. Тиймээс нийслэлийн  Боловсролын газраас тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай санал дүгнэлт ирүүлснийг харгалзан Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “С.Энхтуяаг ажлаас чөлөөлөх тухай” Б/116 дугаар захирамж гаргаж, үүрэгт ажлаас нь чөлөөллөө. С.Энхтуяатай ажилласан хугацааны цалин болон холбогдох бусад тооцоог хийж дуусгахыг 116 дугаар тусгай сургуулийн нягтлан бодогч Ч.Оюундэлгэрт даалгалаа. Тус сургуулийн захирлын ажлыг хүлээлцүүлэх, сонгон шалгаруулалтын дүн гартал удирдлагын үйл ажиллагааг тасралтгүй хангах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг нийслэлийн Боловсролын газарт үүрэг болголоо. Мөн Б/115 дугаар захирамжаар Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 67 дугаар тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 180 дугаар шийдвэрийн дагуу Борын Эрдэнэчимэгийг Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн захирлаар 2014 оны 06 дугаар сарын  06-ны өдрөөс эхлэн томиллоо.  Б.Эрдэнэчимэгийн үндсэн цалинг ТҮБД-7 зэрэглэлийн 5 дахь шатлалаар тооцож олгохыг нягтлан бодогч П.Цогзолмаад даалгалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4156
0 эможи
keyboard_arrow_up