2020 он гэхэд гэр хорооллын 60 мянган өрх инженерийн шугам сүлжээнд холбогдоно

2017 оны 3 сарын 10

Метрополис хот буюу 1.3 сая иргэнтэй Улаанбаатарын нийт хүн амын  40 орчим хувь нь тохилог орон сууцад амьдарч байгаа бол 60 хувь нь гэр хороололд аж төрж байна.
 
Гэр хорооллыг ийнхүү тэлснээр  агаар, хөрсний бохирдол хэрээс хэтэрч, хүн амын эрүүл мэнд болон хотын хөгжилд сөрөг үр дагавар дагуулсаар ирсэн. Үүнийг шийдэх нэг хөшүүргийг дахин төлөвлөлт гэдэгт нийслэлийн удирдлагууд төвлөрч байна. Төвийн бүсийн гэр хороолол 2317 га талбайг хамардаг бөгөөд орон сууцны хороололтой залгаа оршдог учир төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох боломжтой аж.
 
Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд нийт 78 мянга гаруй айлын орон сууцны барилга угсралтын ажил хийхээр төлөвлөсөн ч 4852 айлын орон сууц ашиглалтад оржээ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн 24 байршлаас эхний ээлжинд инженерийн шугам сүлжээний 80-аас дээш хувийн хангамжтай 12 байршлыг сонгон нээлтэй дахин төлөвлөлтийг үргэлжүүлэх юм байна.
 
Нэг байршилд ганц компанийн монопольчлолыг халж,  олон аж ахуйн нэгжүүдийг зэрэг оруулах замаар орон сууцны барилга угсралтыг хурдтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлж ажиллахаа хотын дарга мэдэгдсэн.
2018 онд 8 байршил, 2019 онд 9 байршил, 2020 онд  нийт 41 байршилд инженерийн шугам сүлжээг бий болгох, санхүүгийн асуудлыг шийдвэрлэн ажиллаж “Нээлттэй дахин төлөвлөлт”-ийг үргэлжлүүлэх юм байна.
 
Төсөл хөтөлбөрүүдийг бүрэн хэрэгжүүлснээр 2020 он гэхэд Улаанбаатар хотын гэр хорооллын гуравны нэг хувь буюу 60 мянган айл өрх инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдох бөгөөд үүнийг дагаад гэр хорооллоос үүдэлтэй агаар, хөрсний бохирдол 40 хувиар буурна гэж тооцож буй юм.
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41520
0 эможи
keyboard_arrow_up